“Алтайн хүдэр”-ийн хэргээр шүүхийн шинжээчид ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

“Алтайн хүдэр” компанийн баяжуулах үйлдвэрт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд осол гарч, баяжуулах V үйлдвэрийн VI конвейрийн хөтлөгдөгч барбан, тууз лентийн завсар хүн хавчуулагдан, амь насаа алдсан хэрэг гарсан юм. Талийгаачийн амь насаа алдсан газарт буюу “Алтайн хүдэр” компанийн үйлдвэрт тус аймгийн прокурорын газар, цагдаагийн хэлтэс, шүүхийн шинжилгээний албаны шинжээч нар эрүүгийн хавтаст хэрэг нээн, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн талаар УЕПГ-ын эх сурвалж мэдээллээ.

Мөн мөрдөн байцаалтын явцад туршилт хийж, талийгаачийн дээрээс унасан хаалт төмрийг нэг хүн өргөж авах боломжгүй гэдгийг тогтоосон байна. Одоогоор талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top