”Бөмбөгөр”-ийг гүүрэн гарцтай болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Нийслэлийн Авто замын газраас зарим ачаалал ихтэй, олон урсгалтай замаар явган зорчигчдыг аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхээр гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын 2 чиглэл 4 урсгалтай зам дагуу явган хүний гүүрэн гарц барих гэж байна.

Өнөөдөр гүүрэн гарцын бэлдэцүүдийг байрлуулах гэж байгаа тул оройн 23.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд явган хүний гүүрэн гарцын дам нурууг хоёр кранаар өргөж тавих юм байна. Тиймээс  энэ үеэр иргэдийг тус замаар явахгүй байхыг Нийслэлийн Авто замын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zulaakhuu(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Гүүрэн гарц тавьж байгаад талархаж байна. Чанартай, үзэмжтэй .

1  |  0
Top