Өчигдөр “Олонлог” дунд сургууль дээр ахлах ангийн охидууд зодолдсон хэрэг гарсан байна. Уг хэргийн дуудлага оройны 22:30 цагт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Энэ хэргийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсийн Хошууч н. Гүнчин- Иш ээс зарим зүйлийг тодрууллаа.
- Өчигдөр "Олонлог" сургууль дээр хүүхдүүд зодолдсон хэрэг гарсан байна. Энэ хэргийг танай хэлтэст шалгаж байгаа юу?
- Тийм ээ “Олонлог” сургууль дээр эмэгтэй хүүхдүүд зодолдсон гэдэг дуудлагын дагуу шалгаж байна.
- Юунаас болж зодоон үүссэн юм бэ?
- Хүүхдүүдийн үл ойлголцол, маргаанаас болсон байна.
- Хэддүгээр ангийн хүүхдүүд юм бэ?
- 10,11 дүгээр ангийн охидууд .
- Хүнд гэмтээсэн юм уу тэр охин нь ухаан алдсан байсан уу?
- Хэргийг шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.
Мөн энэ хэргийн талаар "Олонлог" дунд сургуулийн нийгмийн ажилтан Ж.Норжмаагаас тодрууллаа.
- Танай сургууль дээр охидууд зодолдсон хэрэг гарчээ?
- Үгүй наадах чинь ёстой худлаа мэдээлэл. Тийм юм болоогүй. Манай сургуулийн нэр хүндэд халдах гэж санатайгаар ингэж мэдээлсэн байна билээ.
- Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсээс тодруулахад Ийм хэрэг гарсан. Энэ хэргийг шалгаж байна гэсэн мэдээлэл өгсөн л дөө?
- Харин ийм дуудлага өгсөн байна. Яахав эцэг эх нь андуураад учрыг нь сайн олоогүй дуудлага өгсөн юм байна билээ. Энэ асуудлаар өнөөдөр манай сургуулийн удирдлагууд хуралдлаа. Зодуулсан гэх Э охины ээжтэй ч ярьсан. Хүүхдүүд бол зодолдоогүй.
- Тэгээд зодолдоогүй байхад яагаад дуудлага өгсөн юм бол. Ухаан алдсан байсан уу?
Тэр охин жаахан бие султай юм тэгээд унтаж байхад нь л босоо ч гээд бусад нь илсэн юм байна билээ. Учрыг сайн олоогүй цагдаад дуудлага өгсөн байна.
- Энэ буруу ташаа мэдээлэл гэж та нар цагдаад хандсан уу?
- Үгүй цагдаад хандаагүй. Одоо тэр охины ээж нь өөрөө цагдаагийн хэлтэст очиж уулзаад учрыг хэлж тэр хэргийг хаалгачихна гэсэн. Бид ч бас нэр төрөө сэргээлгэмээр байна. Худлаа гэвэл чи ээжтэй нь ярь. Гээд Э гэдэг охины ээж гэж 9901... тэй дугаартай утас өгсөн юм. Энэ утасруу хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авсангүй ээ.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 19 )
нэр хүндээ аврах гэсэн санаа юм биш үү
Manai surd norjmaa gdg niigmiin ajiltan baidgui
Naad ohiniig chini temuulen gedeg neg huu zodson yumaa temuulengiinh ni aav ni zoduulsan ohinii eej ruu zalgaad tohiroltsoj chadajgui nolohoot tiim medee gargaj baihgui yu daa ter aav tsagdaad ajilfag yum genelee zailuul
Naad ohiniig chini temuulen gedeg neg huu zodson yumaa temuulengiinh ni aav ni zoduulsan ohinii eej ruu zalgaad tohiroltsoj chadajgui nolohoot tiim medee gargaj baihgui yu daa ter aav tsagdaad ajilfag yum genelee zailuul
niigmiin ajiltan hudlaa shaah yumaa bos geed ilsen geh shig. ingej hudlaa yrij ene ohin surguulidaa yvah erhgui bolloo shde zailuul
Энэ охин сургуульд явах аргагуй боллоо доо яана даа. Энэ сэтгуулч нар
энэ үнэн ш дээ зодоон болсон, нийгмийн ажилтан та яаж ингэж хэлж чадаж байна аа хэлэх ч үг алга даа
niigmiin ajiltan yadaj oligoiohon hudlaa yarij suraasai daa
haha ilsenchine tsagdaa duudchihaj ntr. hun unemshmeer yum yrihad yadag bnaa
unenee l heleech
ilsen ch geh shig. teneg shaas!
эвий эвий илээд зогсож байхыг нь андуураад цагдаа дуудчихсан юм байнашдээ золигнууд