Take-off хамтлагийн 10 жилийн ойн баярын тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Take-off хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд энэ сарын 13-нд 20:00 цагаас Blue sky tower-т байрлах “Vegas” club-т сонсогч фенүүдийнхээ хамтаар баяраа тэмдэглэхээр болжээ.

Тоглолтонд 10 жилийн туршид дуулагдсан хит дуунууд  амьд хөгжимтэй хамт эгшиглэхээрээ онцлогтой юм. “Compass”,  Нара, Royal beat crew зэрэг хамтлаг, дуучид оролцон хүрэлцэн ирсэн залуустай хамт нэг үдшийг бут авах нээ.

Тус хамтлагийнхан тоглолтондоо зориулж “Take-Off хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан зарласан бөгөөд энэ сарын 12 хүртэл өөрсдийн хуудсаараа авах аж. Энэхүү уралдааны нэгдүгээр байрыг мэргэжлийн видео студээр клип хийлгэх эрх, “Take Off “ хамтлагийн 10 жилийн ойн тоглолтод хамтран дуулах эрх, хоёрдугаар байрыг ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйлээр шагнах юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
take what?(141.65.160.185) 2025 оны 03 сарын 13

thake yamar yum genee sonssochgui yum bna. tegcheed 10 jil gene shuu

1  |  0
Top