Төрийн соёрхолт хүртсэн эрдэмтэн Н.Нацагнямд 100 сая төгрөгийн шагналыг нь өнөөдөр өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Төрийн ордны их танхимд маргааш 14 цагт эрдэмтэн Н.Нацагнямд Засгийн газраас 100 сая төгрөгийн шагнал гардуулах юм байна. Тэрээр өчигдөр Төрийн соёрхол хүртсэн бөгөөд маргааш өөрийн бүтээлээ танилцуулж лекц унших байна.  

Тэрээр Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam_AX12 болон түүний виртуал лаборатори" сэдэвт бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс арав дахин хямд болсон нь манай улсад хамгийн чухал бүтээлүүдийн нэг болоод байгаа билээ. Учир нь энэ бүтээл өндөр үнэтэй PLC контроллѐр, Matlab-Simulink мэтийн импортын техник болон програм хангамж ашиглаагүй. Энэ бүхнийг өөрийн оюунаар зохион бүтээж сурсан байна. Зөвхөн 0,11 cent - ийн silicon чип, 5 долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгний импортыг орлуулсан оюунлаг бүтээл болжээ.

Ийм төрлийн бүтээл нь Монголын түүхэнд анх удаа бүтээгдсэн юм байна. Н.Нацагням нь бүтээлдээ Англи, Орос, Монгол гэсэн гурван янзын техник технологи ашигласан нь онцлогтой аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(103.9.90.82) 2025 оны 03 сарын 13

bi bayartai bn. Tsaashid iim zaluuchuud olon boloosoi

1  |  0
Top