Д.Дорлигжав Засгийн газрыг шүүхэд өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр хуулийнхныг талцуулж эхэлжээ.

Баригдаж дуусаагүй энэ барилгад Хууль зүйн яам, прокурорын байгууллагынхан хэн нь орох тухай маргаан гаргаж бүр нэгнээ шүүхэд өгсөн байна.
Анх Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлгийг нь татан буулгахдаа Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай аман тохироо хийсэн гэнэ.
Тодруулбал, шинэ байрандаа Улсын Ерөнхий прокурорын газар болон яамныхаа зарим агентлагийг оруулна гэж.
Гэвч замын дунд “Улсын мөрдөн байцаах газрын байр актлагдахад бэлэн болчихож. Бас Хуульчдын холбоо хэмээх том байгууллага байгууллаа.
Удахгүй Мөрдөх алба гэх байгууллага бий болно. Тэгэхээр УЕПГ-ынхан орох боломжгүй. Манай яамны агентлагууд өөрсдөө багтаж шингэхгүй нь” гэж Х.Тэмүүжин сайд амалснаасаа буцсан юм байх.
Үүнд нь дургүйцсэн Д.Дорлигжав Хууль зүйн яам болон Засгийн газрыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Ерөнхий прокурорын нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр болохоор товлосон ч зарим нотлох баримт нь дутуу байна гэх үндэслэлээр хойшилсон юм.
Эмнэлгийн шинэ байрыг оффис болгосон тухай Засгийн газрын тогтоол болон бусад бичиг баримтыг шүүгчид нэхсэн учраас хурал хойшлох шалтгаан болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he he(123.121.219.77) 2025 оны 03 сарын 13

Ene barilgiiganh tolovsonoor ni emnelegbolgochihvol ard tumend arai heregtei baih oo. Muu helegden helegden baidagch emneleg emch 2 ni bidend eeltei l dee. Ene toriin huuli ch medehgui ee bidniig lav hamgaalna gej baihgui yum daa.Negend undsen uurgee bieluulj ard irgedee aidasgui amidruulj chadahgui huuli huchnii baiguullagad bair sav beldeh yamar heregtsee, shaardlaga baina aa.

1  |  0

Top