Анх удаа “Christmas night” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Шинэ жилийг санагдуулам ая болон дуунууд анх удаа хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анарын найруулснаар  эгшиглэх гэж байна."Christmas night" шинэ жилийн  хөгжмийн тоглолтонд Монгол Улсын Филармоний Симфони найрал хөгжим, Баян Монгол Жааз найрал хөгжим, Монголын Хүүхдийн Ордны найрал дуучид, дуучин Н.Наранбаатар, А.Хишигдалай нар оролцох аж.  Энэ үдэш  "The polar express suite", "Ирония судьбы или c легким паром", "Beauty and the Beast", "Let it snow", "Carol of the bells", "Щелкунчик", "Jingle bells", "Potter waltz" зэрэг бүтээлүүдийг сонсох боломжтой гэнэ. Тоглолт энэ сарын 19, 20-нд 19:00 цагаас тусгаар тогтнолын ордонд болно юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olloo(103.26.194.78) 2025 оны 03 сарын 13

Ter oros duu bol uneheer iluudsen bn...toon dotor useg tsohij yavna gedeg shig...oros duu muund durtai humuusiih ni contsert ni deer l duulna biz..

1  |  0
Top