Хуурамч дипломны ид шидийг төрд харуулагсад нэр устайгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

АТГ-аас төрийн албаныхан хууль бус үйлдэлд шалгалт хийж нэлээдгүй зөрчил илрүүлжээ. Тухайлбал эхнэр, нөхөр хоёр бие биеэ төрийн өндөр албанд томилсон мөн хуурамч дипломтойг нь тогтоосон байна. Тухайлбал Говь-Алтай аймгийн Цогт сумын дарга Н.Самба, эхнэр Л.Пагмадуламаа сумынхаа ИТХ-ын нарийн бичгийн даргаар томилсон байжээ. Л.Пагмадулам нь 2000-2004 онд МУИС-ын хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн  диплом нь хуурамч болохыг тогтоосон байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Б.Батбаатар албан тушаалаа ашиглан эхнэрийнхээ дүүд давуу байдал олгон гаалийн бүсэд нэвтрэх үнэмлэх гаргуулахад нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил гаргасаныг АТГ-аас тогтоожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fack(103.26.194.138) 2025 оны 03 сарын 13

selenge aimar bol zabxarsan aimar sh dee

1  |  0
Top