ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд дарга О.Золбаяр, Дотоод аудит хяналтын газрын ажилтан Басбишийг зодож гэмтээсэн гэх дуулиант мэдээлэл гарсан юм.
Тухайн хэрэг “Вива” ресторанд энэ сарын 6-нд гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О.Золбаяр дарга тус ресторанд нэг ажилтнаа ажлаа өгөхийг шаардаж асуудал гаргасан байна.
Харин түүний энэ үйлдэлд дургүйцлээ илэрхийлсэн Басбишийг зодож, хамрыг нь хугалж, хөмсгийг нь сэтэлжээ. Тэгвэл хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст танхаарч бусдын биед гэмтэл учруулсан гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Одоогоор иргэн Басбишийн гомдлын дагуу ГХЯ-ны хамт явсан ажилчдаас гэрчийн мэдүүлэг авч байгөө бөгөөд тус яамны нэрээ нууцалсан эх сурвалж хэвлэлд мэдээллэл өгсөн байна. Тэрбээр “Ажилчид хамт ресторанд орж бага сага архи пиво ууж халсан тухайгаа хэлж Золбаяр даргын агсарч хүний биед халдсан шалтгааныг тайлбарлажээ. Түүнийг ийнхүү ажилтнаа зодох болсон нь ердөө өөдөөс нь муухай харсан үйлдэл гэнэ. Тодруулбал согтсон Золбаяр хэд хэдэн үүрэг даалгавар өгөхөд биелүүлэхгүй байсан, өөдөөс муухай хардаг. Би гар нийлдэг хүмүүсээ ажилд авна. Тиймээс чи ажлаа өг гэх зэргээр агсамнаж нэгэн ажилтнаа зодохоор дайрсан байна. Харин үүнийг хажуугаас харж байсан Басбиш идэж ууж байхад дарга цэрэг ярихгүй шүү гэснээр Золбаяр даргын дайсагнал Басбишрүү хальж зодоон цохиондоо тулахад тэнд байсан залуус салгасан байна.

Сэтгэгдэл ( 3 )
Zoloo tegeh hun bishee hudlaa yavuulga l bndag ... ene setguulchid dandaa hudlaa zahialgiin material niitelehee bolimoor yum suuld n eniig n notloh barimt ene ter geed l avch ogno shd hahaha manai tsagdaa nar ch butehgui...
ene setguulchdiin bichij bga baidliin harahleer orovdoh yum.
davartsan sdakuud ulsiin munguur idej uugaad bs agsamnana genee bugdiin halaad ug