Хуулийн төслийг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Газрын тосны хуулийг дагалдан орж ирж байгаа Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцээд 50,8 хувь нь татгалзсанаар уг төслийг хэлэлцэх боломжгүй боллоо. Анхны оруулж ирсэн төслөөс нэлээд сайжруулсан гэж хуулийн төслийг оруулж ирсэн төлөөлөл танилцуулсан боловч Засгийн газрын тусгай санг УИХ-аас бууруулах, Засгийн газраас нэмэгдүүлэх санал зөрчилдөж байгаа, Тусгай сангийн хуулийг дэмжихгүй, эрсдэлтэй хэмээх гишүүд байсан зэрэг нь хуулийн төслийг унагах нөхцөл боллоо.  Уг хуулийн төслийг оруулж ирсэн Уул уурхайд сайд Д.Ганхуяг "Тусгай сангийн хувьд газрын тосны салбарт баримтлах бодлогыг батлахдаа Газрын тосны корпорац байгуулна гээд заачихсан байгаа юм. Хэрэв энэ төслийг дэмжихгүй бол Газрын тосны талаар баримтлах бодлогоо эсэргүүцэж байна гэсэн үг" хэмээн хамгаалсан боловч УИХ-ын гишүүдийн олонх энэ төслийг дэмжсэнгүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top