Олон улсын сансрын станцын хөргөлтийн систем эвдрэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 13

Олон улсын сансрын станцын америкийн хэсгийн албаны ба эрдэм шинжилгээний багажуудын тэн хагасыг салган зогсоожээ. Сансрын станцын хүйтрүүлэх систем эвдэрсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв.

Үүний улмаас америкийн тал японы «Кибо» модуль, европын «Колумбус», америкийн «Гармони» модулийн системийн тэн хагасыг арга буюу салгаж зогсоов. Гэмтэл багийн гишүүдийн амь насанд аюул учруулахгүй.

Мөн нөхцөл байдал ОУСС-ын халуун хүйтнийг зохицуулах өөрийн системтэй оросын хэсгийг хамрахгүй байна. НАСА үүнтэй холбогдуулан Signus сансрын хөлгийн хөөргөлтийг хойшлуулж, сансрын нисэгчдийг задгай сансарт гаргаж, засварын ажил хийлгэх хувилбарыг авч үзэж хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top