Хордсон хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 13

Нийслэлийн Баянзүрх дүүр­гийн 48 дугаар дунд сургуулийн зургадугаар ангийн хоёр эрэгтэй, зургаан эмэгтэй сурагч өнгөрсөн даваа гарагт ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Тухайн өдрийн хоёрдугаар ца­гийн хичээл дээр нэг охины гар дээр нь тууралт үүссэн байна. Сургуулийн эмчдээ үзүүлэхэд хар­шил хэмээн оношилжээ. Хэсэг хугацааны дараа ангийн бу­сад хүүхдүүдийн биеэр юм туурч заримынх нь ходоод өвдөж эхэлжээ. Сургуулийн захиргаанаас хорооныхоо өрхийн эмчид үзүү­лэхэд биед нь өөрчлөлт орсон. 14 сурагчид хлорфенамин гэх харшлын эсрэг эм өгч ХӨСҮТ-д мэдэгджээ.

ХӨСҮТ-ийн эмч нар биеийн байдал нь хүнд байгаа найман хүүхдийг хэвтүүлсэн гэнэ. Харин шинжилгээгээр хүүхдүүдээс халд­варт өвчний шинж тэмдэг ил­рээгүй учраас химийн бодисонд хордсон байж болзошгүй хэмээн Эх, хүүхдийн үндэсний төв рүү шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top