Хүний нутагт монгол охины амь үнэгүйдэж муу хүмүүсийн гарт үрэгдсэн тухай энэ долоо хоногт шуугилаа. Магад хэт их синсаци үүсгэлээ гэж уншигч та шгүүмжилж байж болох. Гэхдээ Б.Энхтуяа охиныг аврах боломж байсаар байтал манай цагдаагийнхан хөдлөөгүй нь ингэж давалгаа үүсгээд байгаа юм. Хамгийн сүүлд охиныхоо дууг утасны цаанаас сонссон ээж тээж төрүүлсэн үрийнхээ цогцосыг хүний нутагт байгаа гэж бодохоос шаналж бэтгэрч суусан гэдгээ хэлж байгаа.
Ийнхүү долоо хоног шуугисаны эцэст тус хэргийн үнэнийг олохоор сэтгүүлчид эрэл хайгуул хийж, цагдаа шүүх гараа хөдөлгөж эхэллээ. Уг хэргийн мөрөөр "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг Малайзыг зорьсон билээ. Тэрбээр өнөөдрийн дугаартаа тус улсад байдал ямар байгааг өөрийн нүдээр харж, монгол оюутан, хүний эрхийн байгууллагынхантай уулзаж хэргийг тодруулахаар зорьж яваагаа бичжээ.
түүнийг тусламж эрэн монгол оюутантай уулзахад уг хэргээс бишүүрхэж байгаагаа ил тод хэлсэн нь олон байсан аж. Харин 12-ны өдөр Олон улсын байгууллагын ажилтан монгол охин нас барсан тухайг олж мэдээд сэтгүүлчтэй холбоо барьсан байна. Ажилтан хэлэхдээ “Монгол охин амиа алдсаныг олж мэдлээ. Түүнийг Малайка хотоос олсон бололтой. Энэ нь Малайзын түүхийн эртний дурсгалт хот болох Коула Лампураас зайтай оршдог бөгөөд Малайкаагийн нэгэн байгууллагын урдаас олсон байна. Монголын талаас Ганбат гэдэг цагдаа нэг л удаа утсаар холбогдож талийгаачийн үхлийн шалтгааныг асуусан бөгөөд дахиж залгаагүй. Малайз монголын цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцдог гэтэл дахиж залгаагүй. Мөн ар гэрийнхэн нь ирж шарилыг нь авахгүй байгаад Малайзын тал гайхаж байгаа гэжээ.

Сэтгэгдэл ( 13 )
shariliig ni irj avahgui bgaad gaihaj bna gene uu? sharil bish eruul saruul hun tanai hugiin shirenged ochson yumaa mal mini za? ugaasaa malai,singa,ed nar hamgiin hogiin uls shuu dee,manaihan end yugaa hiij ur huuhedee surgaad bdgiin bolih heregtei sh dee.
манайхан гадаад гэхээрээ л нээх сайн гээд л бурхан шүтчихдэг малууд юмдаа тэрийгээ болимоор юм өөртөө итгэлтэй байдаг шиг монголчууддаа итгэ л дээ энд ч гэсэн сайн сургууль зөндөө л байдагшд
малайзруу явах хэрэггүйээ тэр чинь хужаатай л ижил шүүдээ сургуулиуд нь манайхаас дор шдээ
Teged yavsan setguulchiin chin todruulsan medee n erdoo l enuu
uy l bold bn da
Үхсэнээ хийж тийм нэн ядуу гуйрамчилалийн газарлуу охин үрээ явуулдаг малууд вэ. Тийм хогийн ямар балдуушнийхан сургууль байдагийн