60 саяыг завшсан МХЕГ-ын санхүүч Н.Наранчимэгийг зүгээр л халаад өнгөрөх үү

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 13

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын ахлах санхүүч Н.Наранчимэгийг 60 сая гаруй төгрөг шамшигдуулсан хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. Төрийн мөнгийг хувьдаа завшсан уг албан хаагчийг МХЕГ-ын дотоод аудитын шалгалтаар илрүүлж, санхүүгийн тооцооноос 60 гаруй сая төгрөг дутсанаар энэ хэрэг илэрчээ. Н.Наранчимэг нь МХЕГ-ын ажилтнуудын нийгмийн даатгалын мөнгийг санхүүчидн хуулийн дагуу бичээгүй бөгөөд удаа дараа дутуу төлсөн, ажилчдын томилолтын мөнгөнөөс завшсэн зэрэг хэргээр шалгаж эхлээд байгаа юм байна.

Мөн МХЕГ-аас Н.Наранчимэгийг ажлаас нь чөлөөлж, түүнтэй холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. Энэ талаар МХЕГ-ын хэвлэл албанаас тодруулах гэсэн боловч энэ талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна гэсэн хариу өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДОРЖОО(203.91.119.14) 2025 оны 03 сарын 13

АТГ-ИЙХАН ЯМАР ТОМ ЗАГАС БАРИА ВЭ.УГ НЬ ЖИНХЭНЭ ТУЛНУУДЫГ БАРИХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Иргэн(202.21.106.104) 2025 оны 03 сарын 13

төсвийн байгууллагын дарга нябо нарын сэлгээнд орууллаа лгэдэг нэг газар маш олон жил ажиллаж эрхлэгч, багш ажилчидтайгаа хүрээлэл үүсгэн бараг ах дүү нар болсон хүмүүсээ солихгүй байдаг нь бас арын хаалга юм. Нэг сургууль цэцэрлэгт 20 дээш жил дагнасан нябо дарга нараа сэлгээнд оруулдаггүй нь бас мөнгө завших хуйвалдах арга байхаа. Эрүүлээр ажиллаж ажилдаа сэтгэлтэй хүнээр томилох.

1  |  0
монгол(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

Аргагүй мэрэгжлийн хяналтад мэрэгжсэн хүн байнадаа,цаана нь аягүй бол төв хөдөөд Наранчимэгүүд байж л байгаадаа,сайн шалгаж цэвэрлэж авах хэрэгтэй юм.

1  |  0
Top