“Online Media Awards 2013”-ын 11 шилдэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ сарын 19-ний өдөр шилдгүүдийг тодруулах тус арга хэмжээний эхний шатны шалгаруулалт, бүртгэл дууссанаас хойш 18-ны өдрийг хүртэл нийт интернет хэрэглэгчдийн дунд онлайнаар санал хураалт авах замаар явагдах юм. Тодотгоход, интернэт хэрэглэгч санал өгөхдөө facebook&twitter хаягнаасаа нэг номинацид дээд тал нь 3 удаа санал өгөх эрхтэй. Учир нь номинаци тус бүр дээр 3 нэр дэвшигчийг шалгаруулж, сүүлийн шатанд үлдээх юм. Тэгэхээр уншигч та тухайн номинацид нэр дэвшсэн хэдэн арван нэр дэвшигчдээс хамгийн сайн гэж үзэж байгаа 3 хүртэлх тооны оролцогчдод санал өгөх эрхтэй гэсэн үг. Гэхдээ заавал гурван нэр дэвшигчид санал өг гэж тулгаж байгаа хэрэг огтоос биш. Та хүсвэл нэг нэр дэвшигчид ч саналаа өгч болно. Гол нь танд нэг номинацид гурван удаа удаа санал өгөхдөө гурван өөр оролцогчид санал өгөх боломж байгаа гэдгийг тодотгон хэлж байгаа юм.
Түүнчлэн сүүлийн шатны шалгаруулалт 19-ний өдөр “Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын СОЁМБО танхимд болох бөгөөд номинаци тус бүрт шигшигдэн үлдсэн гурав, гурван нэр дэвшигчдээс шилдгийг шалгаруулах юм. Шалгаруулалтын үнэн шударга байдалд эргэлзэх ямар ч шаардлагагүй гэдгийг эрхэм та бүхэнд хэлэх байна. Учир нь ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн 250 зочин гар утсаараа sms илгээн номинаци тус бүрээс 1 шилдгийг шалгаруулна. Тиймээс зочдыг найрах, худалдаж авах, лобби хийх боломж байхгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй.
Ерөөс энэхүү арга хэмжээ нь хэдэн сайтын редакцийн хэдхэн захирал сууж байгаад шагнал хувааж авч байгаа хэрэг огт биш. Онлайн салбараа бүтнээр нь харж, улмаар нийгэмдээ нэмж гэрэл гэгээ тусгах зорилго дор зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм. Нэмж хэлэхэд, Мэдээллийн сайтуудын ассоциациас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар дэмжин ажиллаж байгаа юм.
Бүртгэл болоод эхний шатны шалгаруулалт онлайнаар явагдах тул та www.onlinemedia.mn веб сайт руу ороод л хүссэн номинацидаа бүртгүүлэх, хүссэн номинацидаа санал өгөх эрхээ эдлээрэй. Онлайн салбартай үргэлж хамт байдаг та бүхэнд “Online Media Awards 2013”-ын 11 шилдэг номинацийг хүргэж байна.
1. Оны Шилдэг сайт
2. Оны Шилдэг нийтлэлийн бодлогoтой сайт
3. Дебьют сайт
4. Оны Шилдэг төрөлжсөн сайт
5. Оны Шилдэг орон нутгийн сайт
6. Оны Шилдэг төрийн байгууллагын сайт
7. Оны Шилдэг блог
8. Оны Шилдэг жиргээч
9. Оны Шилдэг facebook page&group
10. Youtube Хамгийн их үзсэн видео
11. Сайтаар хамгийн их бичигдсэн хүн гэсэн номинациудад нэрээ дэвшүүлэх боломж нээлттэй.

Сэтгэгдэл ( 0 )