УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Батсүрэн төрийн өмчит "Мон сам" компанийн захирлаар ажилладаг. Тэрээр саяхан АНУ-аас эх орондоо иржээ. Ингэхдээ долоон ширхэг иж бүрэн компьютер оруулж ирсэн бөгөөд гаалийн татварыг нь төлөлгүй нууж оруулахыг завдсан байна. Үүнийг нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид илрүүлж, барааг нь хураан авчээ. Гаалийн татвар төлөөгүй, мэдүүлээгүй барааг улсын орлого болгон хурааж авах эрхийг нь хуулиар байцаагчдад олгосон. Гэтэл Ж.Батсүрэн захирал албан тушаалаараа далайлгаж , гаалийн байцаагчдад халдсан байна.
Тэрээр гаалийн байцаагчдыг элдвээр харааж "Би Ж.Батзандан гишүүний ах нь байна. Та нар хэн болоод Төрийн тусгай хамгаалалтын газрын компьютерийг хурааж байгаа юм. Маргааш бүгдийг чинь ажилгүй болгоно, хараарай" гэх мэтээр давшилжээ. Мөн Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Ж.Батсүрэн гэсэн бичигтэй өмнө нь ажиллаж байсан газрынхаа үнэмлэхээ харуулж, "Бүгдийг чинь ална, тална" хэмээн заналхийлжээ. Улмаар шаардлага тавьсан гаалийн байцаагчийн нүүр рүү үнэмлэхээ шидсэн байна. Тусгай албанд тодорхой хугацаагаар алба хашсан, өдгөө төрийн өмчит компанийг удирдаж яваа тэрээр ГЕГ-ын албан тушаалтнууд руу утас цохиж дарамт үзүүлсэн сураг ч байна. Түүнийг албан үүргээ гүйцэтгэж явсан гаалийн ажилтнуудыг элдвээр хэлж, дайрч давшилсан хэмээн торгож, авч явсан барааных нь гаалийн татварыг төлүүлжээ.

Сэтгэгдэл ( 4 )
Novsh. Bichleg hiigeed net-d tavichihgui.
Iimerhuu humuus olshirood zugeer suuj bgaad hurandaa zol avaal yavdag um gej yu baisiin be end tend ochino 76 gishuuniium uzeegui ah duu hamaatan sadanguud hurgan darga bolzon ajlaa medehgui zamharlaa batzandan gishuun uuruu ih shudarga um yum yardag hernee ah duu naraa bugdiin neg alban tushaald tavizan neg ahan ereend ded konsul hiij bgaanegen hurandaa zoltoi shaaj yavaa um bnaldaa
ЖААХАН ОВИЛГОГҮЙ ГАРУУ ЭНЭ ЧИНЬ