Брэд Питтийн эхнэртээ бичсэн захидал дэлхийг уйлуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

Миний эхнэр өвджээ...Тэрээр ажил дээрх асуудал, хувийн амьдрал, бүтэлгүй явдал, бас хүүхдүүдтэй холбоотой асуудлаас болж ямагт сэтгэл нь хямардаг байв. Тэр минь бүхэл бүтэн 15 кг-аар турж, 35 насандаа 40-хөн кг жинтэй байлаа. Байнга уйлж, хямарч, бүгд рүү л "асч" байлаа. Түүний баярлуулах зүйл үгүй болсон байв. Толгой, зүрх нь өвдөж, нуруу, хавиргаар нь ч хатгуулна. Нойр нь хулжиж, үүрээр сэрж, тэрнээсээ болж ядран, нойр дутуу явна. Бидний харилцаа хутганы ирэн дээр л тогтож байлаа. Гоо үзэсгэлэн нь бага багаар гундаж, нүдэн доор нь сэлхэрсэн уут бий болж, нуруу нь бөгтийн, өөрийгөө ч анхаараа болив. Киноны зураг авалтаас татгалзаж, ер нь ямар ч дүрд тоглохоо болив. Миний найдлага тасрав. Удахгүй бид, хоёр тийш болох нь ээ гэж бодож байлаа. Гэсэн ч би зүгээр суухгүй байхаар шийдэв. Надад энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй хувь тавилангаар оногдсон шүү дээ. Тэрээр энэ дэлхийн бараг тэн хагас эрэгтэй, бас эмэгтэй ч хүмүүсийн үлгэр дууриал болсон хүн, харин би түүний хажууд хэвтэж, мөрийг нь тэврэх азтай нэгэн. Би түүнийгээ цэцгэнд умбуулж, үнсэлт, сайхан үгсийг харамгүй хэлэх болов. Гэнэтийн бэлэг барьж хором тутам баярлуулдаг боллоо. Бэлэг өгч, нэг үгээр түүнийхээ л төлөө амьдарч байлаа. Хүмүүсийн дэргэд түүнийхээ талаар л ярина. Бүх сэдвийг түүн рүүгээ хандуулна. Түүний болон манай гэр бүлийн найзуудад үргэлж магтана. Тэгтэл... Та үнэмшихгүй дээ, тэр маань шууд л цэцэглээд ирэв. Тэр минь өмнөхөөсөө илүү сайхан болсон байлаа. Жин хэвийн болж, сэтгэл нь зовиурлаж стрессдэхээ ч мартаж,хамгийн гол нь намайг өмнөхөөсөө илүү ХАЙРЛАХ болсон. Түүнийг ИНГЭЖ хайрлаж чаддаг гэж би бодоогүй явсан. Эндээс ОЙЛГОСОН ганц зүйл бол: Эмэгтэй хүн эрэгтэй хүний тусгал юм. Эмэгтэй хүнд ухаангүй ихээр дурлаж хайрлавал, тэр хүссэнээр чинь цэцэглэнэ... гэжээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хайрын элч(112.72.13.58) 2025 оны 03 сарын 13

энэ бол хайрын хүч.

1  |  0
Дэлдээхэй(203.91.118.178) 2025 оны 03 сарын 13

Сайханаа би чамдаа маш их хайртай. Миний эрдэнэ надад хайр, баяр баясгалан, аз жаргал бэлэглэсэн юм шүү дээ. Чи минь намайгаа уучлаарай

1  |  0
Ajimaa(103.26.194.54) 2025 оны 03 сарын 13

Manai teneg erchvvd bl yg ingishd . yduu bj teneg ymaan omogtoi .

2  |  1
Ajimaa(103.26.194.118) 2025 оны 03 сарын 13

Manai teneg erchvvd bl yg ingishd . yduu bj teneg ymaan omogtoi .

1  |  1
kk(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

Setgegdel bichsen humuusiin dund huurhii nuhurtuu zoduuldag Neg emegtei baih shig baina. Zugeeer de Amidral uuruu Sugalaa shuu de songoltoo hiihdee sain bodoj zuv songolt hiivel ene zahian deerh shig amidral chine tsetseglene

1  |  0
shoy(108.28.104.20) 2025 оны 03 сарын 13

iim teneg zaxia unshad delkhii uilna aan xaxa

1  |  0
зочин(202.21.106.166) 2025 оны 03 сарын 13

өчүүхэн бага насандаа аятайхан байж байгаад өндөр настай болж балнл ш тээ завал муудаж сайдаж бусдаас бурууг хайх хэрэггүй шүү дээ

1  |  0
бүсгүй(202.21.106.170) 2025 оны 03 сарын 13

манай эрчүүд тэнэг ш тээ хардаж зодохоос өөр юм бодохгүй хар тэнэг новшнууд

1  |  0
зочин(103.26.194.179) 2025 оны 03 сарын 13

Сайхан эмэгтэйд заяасан сайн эр хүн нь байж чадсан уу гэдэг асуулт түүнд байгаа байх даа Тэд ч эгэл хүмүүс бид ч адилхан эгэл хүмүүс үнэндээНэгнээ хайрлах жаргаах шиг жаргал байдаггүй гэдэгт итгээрэй

1  |  0
b.(122.201.19.134) 2025 оны 03 сарын 13

ymar goe ym exneree hairla zaluuchuuda

1  |  0
.(103.26.194.241) 2025 оны 03 сарын 13

Hort havdar tussan hun avralgui gesen, iimd saihan byasalaad nuglee naminchlaad, setgelee ariusgaad , amar amirlangui, haramsah zuilgui, setgel taivan aar uheh heregtei. Hun toroh n unen uheh n unen gedeg. Hunii boginohon ene nasand iluu shunal, ed horongo,ataa jotoo ogt hereggui yum.

1  |  0
hun (71.189.131.201) 2025 оны 03 сарын 13

ymar unen ugtei zahidal ve eregtei emegtei geg ylgah ymgui hanilsan hania hezeech bitgii gomdoogoiroi gomdooson bol zaaval uuchlalt gugaarai hojim haramsaad ch oriotson baidag ym shuu

1  |  0
vvh(103.10.21.93) 2025 оны 03 сарын 13

uilhan haashaa ch yum

1  |  0
Top