Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 02-ны өдөр Монгол Улсын таван иргэн Солонгос улсаас ирсэн 1403 ширхэг гар утсыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна. Дээрх хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 1403 гар утасны үнийн дүн нь урьдчилсан байдлаар 400 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд хэргийг шалгаж байгаа аж. Он гарсаар ийм тохиолдол хорь гаруй удаа илэрсэн бөгөөд ихэвчлэн гаалийн албан татвараас зайлсхийх гэсэн оролдлого байжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Gaaliixantai uridchilan yarixgyigeer shuudangaar iim xemjeenii baraaorno gej baixgyi.