Энэ оны хамгийн их орлоготой оддын жагсаалтыг дуучин Мадонна тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

Форбес сэтгүүл 2013 оны өндөр орлоготой оддыг нэрлэлээ. Жагсаалтыг дуучин Мадонна тэргүүлсэн байна. Тэрээр энэ онд 125 сая долларын орлогыг, хувцас, сүрчигний борлуулалтаас олжээ.

Мөн аялан тоглолтоосоо чамгүй ашиг олдог байна. Дараагийн байрт дуучин Лэди Гага шалгарсан бөгөөд “ARTPOP” аялан тоглолт, цомгийн борлуулалтаас 80 сая долларын хөрөнгө цуглуулжээ. Жагсаалтын гуравдугаар байрт каунтри дуучин Тэйлор Свифт “Red” цомгийнхоо борлуулалтаас олсон 55 сая доллараар шалгарчээ. Энэ цомог нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 1,2 сая хувь зарагдаж байв. Жагсаалтын шилдэг аравт Беонсей, Ники Минаж, Женнифер Лопез, Кэрри Андервүд нар багтжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hulan(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

taylor

1  |  0
Top