“Лха” кабелийн телевизийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

Дархан-Уул аймагт кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг “Лха хөх тэнгэр” ХХК нь Радио долгионы тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчиж байсан нь холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон тул Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хуралдааны 2013 оны 12-р сарын 6-ны өдрийн 63-р тогтоолоор, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэх 029/Б/CaTV06 болон радио давтамж ашиглах 467/MMDS63 тусгай зөвшөөрлүүдийг гурван сарын хугацаатай түдгэлзүүллээ. Орон нутгийн телевизүүдийн харилцан холболтын нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, MMDS утасгүй кабелийн телевизийн үйлчилгээндээ 2300-2400 МГц-ийн радио давтамжийн зурвасыг 2011 оноос хойш тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зэрэг нь түдгэлзүүлэх үндэслэл болжээ. Тусгай зөвшөөрлийг нь  түдгэлзүүлсэн хугацаанд хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, хэрэглэгч шинээр авах, сурталчлах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хориглосон бөгөөд үүнийг эс биелүүлбэл “Лха” кабелийн телевизийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоох үндэслэл болох юм байна.


Эх сурвалж:  http://crc.gov.mn/main.php?cid=2&do=6&did=182

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buyanaa(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

ugaasaa ene lxagwaa baliar shde dandaa xuuli bus yum xiij yawna. barag aimgiin tuw bolgon deer neg awgaitai darxaniixaa awgaigaas ali ert salaad ulaanbaatart xuuxed shigee xuuxentei yawaldaad udaj bn zewuun amitan

1  |  0
Гэрлээ(180.149.97.74) 2025 оны 03 сарын 13

Лхагвадорж ХХЗХ-ны гаруудыг пи*** дуудаад хөөсөн ш дээ. арын хаалгатай дээрээ татаастай хүнийг яах юм тануус, харий л даа.

1  |  0
Close menu