Австралийн эрдэмтэд хөхний хорт хавдрыг эмчлэх болон түүнээс урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй "анастрозол" хэмээх эм бүтээсэн байна. Судалгаанд цэвэршилтийн дараа хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийг хамруулжээ. Уг эм нь зөвхөн хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй, эмийн гаж нөлөөг ч бууруулах үйлдэлтэй юм байна. Австралид цэвэршилтийн дараах хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүд олон байдаг нь тус судалгааг хийх гол үндэслэл болсон талаар судалгааны багийн ахлагч Христобель Сандерз онцолжээ. Тэрээр ярихдаа "Бид анастрозолыг бүтээснээр зөвхөн өнөөдөр бус ирээдүйн охид, бүсгүйчүүд болон тэдний хойч үеийнхнийг ч хавдар хэмээх аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай юм" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )