Мэргэжлийн муай тай боксын рингэнд амжилттай өрсөлдөж яваа Б.Гантогтохыг Тайландын тамирчин Мак эрүү тулаанд дууджээ. Тэд өнөөдөр Тайландын Апичат боксын ордонд энэхүү тулаанаа хийх гэнэ. Тайландад эрүү тулаан нь уламжилж ирсэн тулааны дуудлага бөгөөд амжилт сайтай яваа нэрд гарч байгаа тамирчдыг дуудан тэднийг ялж өөрийн нэр хүнд чансаагаа ахиулдаг уламжлалт арга барил юм. Монголын залуу тамирчин Б.Гантогтох өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд өрсөлдөгчөө тулааны тав дахь үед, арванхоёрдугаар сарын 5-нд өрсөлдөгчөө хоёрдугаар үед, арванхоёрдугаар сарын 6-нд өрсөлдөгчөө тулааны хоёрдугаар үед хүнд цохилтоор хугацаанаас өмнө дутуу гаргаж энэ төрлийн спорт сонирхогчдын дунд шуугиан тариад байгаа билээ. Тэрээр дасгалжуулагч О.Алтанпүрэвийн гарын шавь бөгөөд энэ сарын 28-нд Гонконгт КФ-1 холбооны аваргын төлөө өрсөлдөх юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
alaad og,nusiig n goojuul.....
mongolchuud chadnaa duu mini haruulaad og. ahiad angaihgui boltol n yalaad ogoorei. chi chadnaa