82 жилийн түүхтэй Улсын драмын эрдмийн театр номын сантай боллоо. Энэхүү номын сангийн нээлт өнөөдөр болж, тус байгууллагын удирдлагууд, уран бүтээлчид оролцлоо. Дэлхийн улсуудын мэргэжлийн урлагийн театр өөрийн гэсэн номын сантай байдаг. Харин манай улсын урлагийн байгууллагуудаас УДЭТ анх удаа уран бүтээлчиддээ зориулсан номын сантай болж байгаа нь энэ юм. Номын фондод нь хуучин байсан номууд дээрээ хоёр сая орчим төгрөгийн шинэ номыг нэмж аван, сан хөмрөгөө зузаатгаснаар урлаг, утга зохиолын, танин мэдэхүй, мэргэжлийн ном зохиол гэсэн дөрвөн чиглэлийн 800 гаруй ном, 10 гаруй хүн суух боломжтой номын сан нээгдлээ. Мөн зөвхөн УДЭТ-т байдаг дэлхий болоод манай улсын шилдэг бүтээлүүдээр тавьсан жүжгийн эх зохиол болох 450 гаруй бүтээлтэй энэхүү номын сангаар дамжуулан танилцаж болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )