Шинэ жилээр төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр тансаглахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас яам, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудад шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах даалгаврыг гаргалаа.

 

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авах болон өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, өндөр үнээр урлагийн тоглолт авахыг хориглолоо. Мөн хамтран ажилладаг байгууллагуудад төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ хэвлүүлэн солилцох, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг явдлаас татгалзаж цахим хэлбэрээр мэндчилгээ явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.103) 2025 оны 03 сарын 13

монгол дахь гадаадын ихэнх байгууллагууд олон улс оронд санхүүгийн байдал бэрхшээлтэй байгаа учраас гээд байгууллагын мөнгөөр шинэ жил тэмдэглэж парти хийхээс татгалзаж байна Та нар төсвийн мөнгөөр арай партидахгүй биз дээ?

1  |  0
Top