Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн төлвийг тодорхойлсон дүнгээс харахад ахмад настны тоо жил тутам нэмэгдэхээр байгаа юм. Хүн амын эрүүл насжилтийг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас баталж, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг жил бүрийн төсөв болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.
Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлнэ гэж хөтөлбөрт тусчээ.

Сэтгэгдэл ( 4 )
Harin h nastai humuusiinhee tuluu iluu ih zub yhaarch oilgoj mederch buteej chadna gej itgej bn.amjilt husie
мөн нүдээ олсон даалгавар байна даа Удвал яг биелүүлж харагдаачодоо 60 хүрлээ шүү дээ эр хүнд бол ид хийж бүтээдэг нас нь эмэгтэй хүнд бол мунхарч мөхдөг нас нь шүү дээ больж үз Удвалаа!!!!!!!!!!!!!!!! !
Orshool gargan geed yagaad gargahgvi bga um be adilhan avin hvvhdig alag vzej bga um bishv ard tvmnee ingeed huuraad baihuu yduust huuil vilchileed erh darahtai hvnd vilchilehgvi ymar tor geheeriim bdag bnaa
Татэтгэвэр нэмнэ үү?????????? Баярлалаа ааааааааааааа