Өсвөр үеийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Хайнань хотноо болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Ази тивийн 22 орны жүдочид өрсөлдсөн юм. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Э.Мөнхжаргал алтан медаль хүртсэн бол Хятадын жүдоч Ву Зичанг мөнгө, Ирландын жүдоч хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Хойд Солонгосын тамирчин Ким Чунг Хёон алтан медаль хүртэж манай тамирчин Ц.Цогтбаатар мөнгө, Казахстаны жүдоч Нурсултан хүрэл хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Өмнөд Солонгосын Кан Юу Жён алт хүртэж манай жүдоч Л.Энхрийлэн мөнгө хүртсэн байна. Харин хүрэл медалийг Хойд Солонгосын тамирчин хүртжээ. Мөн 57 зг-ын жинд манай жүдоч Ц.Хулан мөнгөн медаль хүртсэн бол Хятадын тамирчин алт, Казахстаны тамирчин Айжирм хүрэл медаль авчээ. 70 кг-ын жинд Хятадын жүдоч Ян Зи мөн алт хүртэж манай жүдоч Б.Хонгорзул удаалжээ. Харин гуравт Солонгосын жүдоч орсон байна.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хойд Солонгосын тжүдоч алт хүртэж Хятадын тамирчин удаалж, гуравт манай жүдоч Б.Алтанцэцэг оржээ. Тэгвэл 63 кг-ын жинд Өмнөд Солонгосын тамирчин тэргүүлж, Казахстаны тамирчин удаалсан бол хүрэл медалийг М.Даваасүрэн хүртсэн байна. Ийн манай өсвөрийн жүдочид багийн дүнгээр гуравт оржээ

Сэтгэгдэл ( 1 )
ИРЛАНД?????????????????? ??????????????