Эмэгтэйчүүд анхны хүүхдээ 35 наснаас өмнө төрүүлэх ёстой гэж үздэг байна. Энэ наснаас хойш хүүхдээ тээж, төрүүлэхэд хүндрэл, элдэв асуудлууд гарах магадлал өндөр байдагтай холбоотой гэнэ. Эрдэмтэд энэ насны хязгаар дэндүү дөвийлгөсөн, 30 наснаас хойш элдэв хүндрэлүүд гарах боломжтой гэдгийг нотлоод байна. Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэдтэй болох магадлал маш бага байдгийг тогтоожээ. Хэрэв хүүхэд олвол хугацаанаасаа өмнө төрөх юм уу ураг дотроо нас барах эрсдэлтэй гэжээ. Шведийн Karolinska Institute хүрээлэнгийн эрдэмтэд 30-34 насанд анхны хүүхдээ тээж төрүүлбэл хүндрэл гарах магадлал 20 хувиар ихэсдгийг баталжээ.

Сэтгэгдэл ( 1 )
яанаатиймүү