“Бөмбөгөр”-ийн гүүрэн гарц энэ сарын 30-нд нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 15

"Бөмбөгөр" худалдааны төвийн баруун тал буюу Гандангийн дэнжтэй холбогдох гүүрэн гарцыг энэ сарын 30-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Энэхүү гүүрэн гарцыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд "Ди Вай Кэй Би" компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Гүүрэн гарцыг автозамын дээгүүр барьж байгаа бөгөөд хайс, гэрэлтүүлэг, цахилгааны холболт, бетон цутгалтын  ажлыг хийж гүйцэтгэжээ. Барилгын ажил одоогоор 60 хувьтай байгаа бөгөөд тулгуур, дамнуурын угсралтыг өчигдөр хийж  дууссан байна. Гүүрэн гарц баригдсанаар замаар гарах явган зорчигчид багасна гэж төлөвлөж байгаа. Түүнчлэн тус газарт замын хөдөлгөөн ихтэй байдаг учраас иргэдийг зам тээврийн ослоос ийн сэргийлж байгаа аж. Гэвч худалдааны төвөөс хоол, хүнсээ цуглуулаад хоёр гартаа дүүрэн юм барьсан хүмүүс гүүрэн гарцаар гарж ажил удахгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ нь тийм зохистой бүтээн байгуулалтын ажил гэж зарим хүмүүс ярихгүй байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
moriton(202.179.23.143) 2025 оны 03 сарын 13

Ter ch zuw shu. Unen ug baina demjij baina

1  |  0
uneniig helegch(202.179.23.143) 2025 оны 03 сарын 13

Garch surah l heregtei dee manaihan. Tegehgui shaltag toochood l baibal bid hezee hugjih ym be... Hugjil gedeg chini jaahan ymnaas l ehelne biz dee. Uursdee niitlel bichihde bolohgui gd l bicheed baibal hezee bolhiin we!!! Hunsee tsugluulsan ch baina uu huuhdee hutulsen ch baina uu nuhen gartsaaraa garaad surchihwal uursdud ni heregtei sh dee. Er ni hunii uhamsar l medne dee....

1  |  0
zochin (211.229.210.6) 2025 оны 03 сарын 13

Surah l heregtei dee ,, zamiin hodolgoond yabgan zorchigch soyoltoi oroltsoj surah heregtei dee ...

1  |  0
Irgen(103.26.194.180) 2025 оны 03 сарын 13

Saihan medee baina.

1  |  0
Top