Улсын данснаас 60 саяыг завшдаг данхар бүтэцтэй МХЕГ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

Авилгатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нягтлан бодогч Н.Наранчимэгийг байгууллагынхаа санхүүгийн тооцооноос их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид өнгөрсөн арваннэгдүгээр  сарын дундуур байгууллагадаа дотоод аудитын шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтын үеэр МХЕГ-т  олон жил нягтлан бодогчоор ажилласан Н.Наранчимэг ажилчидынхаа нийгмийн даатгалын мөнгөнөөс удаа дараа завшсан нь тогтоогдоод байгаа аж. Тодруулбал Н.Наранчимэг нь байгуулагынхаа санхүүгийн тооцооноос олон удаагийн үйлдлээр 60 сая төгрөг хувьдаа завшсан юм байна. Баттай эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар 60 сая төгрөг хувьдаа завшсан Н.Наранчимэгийг 14 хоногийн өмнөөс ажлаас нь чөлөөлөөд байгаа аж. Одоогоор АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд МХЕГ-аас энэ талаар тодруулахад “Буруутай эсэхийг нь хуулийн байгуулага шалгаж тогтооно. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. МХЕГ-ын талаар хэл ам тасалдахгүй байгаа. Тухайлбал МХЕГ-ын Улсын ахлах байцаагч С.Чулуунцэцэг байгууллагынхаа үнэн нүүр царай, өнөөгийн төрх байдлыг илчлээд авсан.Тэрээр хэлэхдээ “МХЕГ-т итгэх иргэдийн итгэл  жил ирэх тусам муудсан, бүтэц нь улам данхайсан. МХЕГ-т мэргэжлийн боловсон хүчэн дутагдаж байна” гэж хэлсэн юм. Тус байгууллага нь сайд дарга нарын намын танхилынх эсвэл ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийн цуглуулга болсон гэж үзэн  Монгол Улсын Ерөнхийлөгчид тэрээр захидал бичсэн байна. Ийнхүү байгууллагаа бүтцийн талаар иргэний зориг гарган шүүмжилсэн МХЕГ-ын Улсын ахлах байцаагч С.Чулуунцэцэг нь УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн гэргий юм байна.  Зарим хүмүүс Улсын ахлах байцаагч С.Чулуунцэцэгийг УИХ-ын гишүүний эхнэр учраас ажлаасаа халагдана гэж айлгүй шударга хэлсэн гэж үзэж байгаа. Энэ мэтчилэн МХЕГ-ын ажилчид нь дураараа мөнгө иддэг мөн хувийн ашиг сонирхолтой хүмүүсийн цуглуулга болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нямаа(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

их зантай хэдэн хар юмнууд

1  |  0
нямаа(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

нягтлан ганцаар иднэ гэж юу байсийн дарга нар хамт л байгаа ш дэ

1  |  0
нямаа(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

үнэн биз дээ мэргэжлийн бус олон нөхдүүд байгаа боловсон залуу хүчнүүд зөндөө л төгсөж байна даг тэр дарга нар бүгд арын хаалганых халах хэргтэй

1  |  0
zojin (202.179.20.202) 2025 оны 03 сарын 13

ene hunii buruu baikhgyi tend ni ajilladag humuus bugd gaduuraas gar cailgan abilgal abdag ene snakhuuz garz shalgaj shalgaj kompani baiguullaga aji ahuin negjtei haricakh bish dansanaasaa humsalakhaas oor yakh be tatan buulgakh baiguullaga daa

1  |  0
Top