Дархан-Уул аймагт кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг “Лха хөх тэнгэр” ХХК нь Радио долгионы тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчиж байсан нь холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон тул Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хуралдааны 2013 оны 12-р сарын 6-ны өдрийн 63-р тогтоолоор, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэх 029/Б/CaTV06 болон радио давтамж ашиглах 467/MMDS63 тусгай зөвшөөрлүүдийг гурван сарын хугацаатай түдгэлзүүллээ. Орон нутгийн телевизүүдийн харилцан холболтын нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, MMDS утасгүй кабелийн телевизийн үйлчилгээндээ 2300-2400 МГц-ийн радио давтамжийн зурвасыг 2011 оноос хойш тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зэрэг нь түдгэлзүүлэх үндэслэл болжээ. Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн хугацаанд хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, хэрэглэгч шинээр авах, сурталчлах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хориглосон бөгөөд үүнийг эс биелүүлбэл “Лха” кабелийн телевизийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоох үндэслэл болох юм байна.
![]()

Сэтгэгдэл ( 1 )
iim ymtai temtsej bhaar,gazar shoroogoor mini togloj bga humuustei temtseech.