МҮОНТ гэж Монголд цор ганц“олон нийтийн” статустай телевиз байх. Гэсэн ч олон нийтийн өмчид очоод арваад оныг үдэж буй ууган телевиз маань сүүлийн үед ямар их барцадтай байгааг хүн бүр мэдэж байгаа. Тухайлбал, техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед аль ч талын дэвшлээрээ арилжааны телевизүүдээс хол илүү байхнь зүйн хэрэг бөгөөд системийн шинэчлэлийг хийх гэсэн биш халагдах тушаал сонссон захирал Ч.Даваабаярыгаа үдэж амжив уу үгүй юу дараагийн хэл ам тэднийг сүүдэр мэт дайрлаа.
Учир нь “Монгол HD”телевизээс өөрийн өрсөлдөгч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөртэй өгч нийтлүүлсэн “Макдональдсын салбар Монголд нээгдэнэ”хэмээх худал мэдээлэл нийгэмд багагүй сенсааци дэгдээгээд байгаа.Учир нь “Монгол HD”бусад өрсөлдөгчдөдөө хандсанбяцхан туршилтыгявуулсанд бүгд “унаж”, энэ нь ч нэлээд асуудал болон яригдаж эхлээд байгаа юм.Түүгээр ч зогсохгүй Монголын сэтгүүл зүйн салбар тэр чигээрээ хөдөлгөөнд орсон гэхэд ч хилсдэхгүй.
Учир нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зогсохгүй сэтгүүл зүйн чиглэлийн судлаачид энэхүү үйл явдалд нэлээд ач холбогдол өгч, өөр өөрийнхөөрөө тайлбарлажбайгаа. Ялангуяа Монголдоо ганцхан“олон нийтийн” статустайМҮОНТ хэмээх их айл Монголын телевизийн салбарын анхдагч гэдгээрээ үлгэр дуурайлал болж, олон нийтийн өмнө ил тод, шил шиг тунгалаг байж, зангарагаа харуулж үлдэх ёстой байтал арилжааны шинэхэн телевизийн туршилтад “навс унаж”юун ах телевиз байх вэ, “анхдагч” хэмээх тодотголдоо томоохон сэв суулгалаа... Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Сэтгэгдэл ( 0 )