Цахим ертөнцийн оны шилдгийг тодруулах “Online Media Awards 2013”-ын эхний шатны шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтыг цахим санал хураалтаар явуулах ба үүнд интернет хэрэглэгч хэн бүхэн оролцох боломжтой. Санал хураалт энэ сарын 18-нд дуусна.
Оролцогчид “Facebook” болон “Twitter” хуудсаараа дамжуулж нэг номинацид гурван удаа санал өгөх эрхтэй. Гэхдээ анхаарах ёстой нэг зүйл нь “Оны шилдэг жиргээч”-ийг зөвхөн жиргээчдийн саналаар тодруулах юм.
Одоогийн байдлаар дээрх номинацид 100 гаруй жиргээч нэр дэвшээд байгаа бөгөөд цахим хуудаснаа “Танхай эмээ” нэрээр алдаршсан жиргээч хамгийн өндөр санал аваад байгаа бол ҮХАА-н сайд Х.Баттулга 10 саналын зөрүүтэй хоёрдугаарт орж байна.
“Online Media Awards 2013”-ын эцсийн шатны шалгаруулалт, шилдгүүдэд шагнал гардуулах ёслол энэ сарын 19-нд “Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын СОЁМБО танхимд болно. Энэ үеэр номинаци тус бүрт шигшигдэн үлдсэн гурав, гурван нэр дэвшигчдээс шилдгийг шалгаруулах юм.
Тиймээс цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч та бүхэнд www.onlinemedia.mn хуудсаар орж саналаа өгөөрэй.

Сэтгэгдэл ( 0 )