Монголчууд бид сүүлийн долоо хоногт “Миний цагдаа намайг аврахаа больжээ”, “Шууд утасдаад л битгий маяглаад бай, ээж эгчийгээ цагдаа руу битгий явуулаад бай” гэж хэлдэг болж... гээд л харамсалтайгаар амиа алдсан охинд тусалж чадаагүй “алдсан” талаар харамсан шуугисан. Одоо ч шуугисаар байна. Үнэхээр цагдаагийн байгууллага үнэхээр хуруугаа ч хөдөлгөөгүй гэж үү. Охин туслах ямар ч арга хэмжээ аваагүй гэж үү. Гэвч охины ар гэрийнхэн нь Эрүүгийн цагдаагийнхан “Хүн гүтгэх хуультай шүү. Хүн зарж байхыг нь чи харсан юм уу” гэж загнасаар цаг үрж, тэр хооронд хөөрхий бүсгүй амиа алдчихсан, харин одоо Хууль зүйн яамныхан замын зардалгүй гэж суусаар талийгаачийн шарилыг ч авчирч чадалгүй хоцрох янзтай гэж ар гэрийнхэн нь халаглаж сууна. Учир нь хэргийн талаар олон нийтэд ил болсоны дараа Хууль зүйн яамныхан мөн л өнгөрсөн долоо хоногт талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, нэг ажилтнаа Малайз руу хамт явуулахаар болсон. Тайландын Бангкок хотод суугаа Монголын ЭСЯ-ны нэг ажилтан тэднийг Бангкокт тосон авч, Малайз руу хамт явахаар болсон юм. Уг нь Б.Батзориг 3-4 хоногийн өмнө буюу энэ сарын 12-13-нд Малайз руу явахаар төлөвлөж байсан. Гэтэл ХЗЯ-ны нэг ажилтан хамт явахаар болсон тул түүнийг хүлээгээд хоног хугацаа алдсаар л байна. Уг ажилтан байгууллагаасаа томилолт, замын зардлаа авах ёстой ч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга эзгүй гэдэг шалтгаанаар мөнгө авч чадалгүй өнөөдрийг хүргэчихжээ.
Дүүгийнх нь эд эрхтэнийг авчихсан байж магадгүй гэж сэжиглээд л ах Б.Батзориг хууль хяналтын байгууллага, хүний эрхийн хэн нэг ажилтантай тийш явахыг хүссэн юм. Гэвч эд эрхтэнийг нь бүрэн бүтэн эсэхийг ч...Энд дарж цааш уншина уу

Сэтгэгдэл ( 0 )