12-оос доош насныханд цахим тоглоомын газар үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Зөвхөн Улаанбаатарт интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг бөгөөд энд насанд хүрээгүй хүүхэд, залуучууд ихэвчлэн тоглож,  аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ баг болж олон цагаар, хоногоор тоглон, архи тамхи хэрэглэж, садар самуун вэб хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоох болсон.

Энэ байдлаас үүдэж “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгав.Энэхүү журам нь цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэж байна. Журамд зааснаар интернет кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож байгаа юм. Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оржээ. Энэ журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглолоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэхэ(202.126.89.197) 2025 оны 03 сарын 13

ХОШИН ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮ. 18-НААС ДООШ ХҮНД ИНТЕРНЕТ ТОГЛООМЫН ГАЗРААР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Top