Монгол Улс “хамгийн хямд” алттай

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

 

 

Татварын ерөнхий газар, Уул уурхайн яамнаас ашигт малтмалын экспортод баримтлах жишиг үнийг зарлажээ. Тодруулбал, энэ сард манай улс уул уурхайн баялгаа хэр үнээр гадагш гаргахыг олон улсын ханш, эрэл, нийлүүлэлтэд тулгуурлан тооцоолсон байна.

Эндээс харахад нэг грамм алтыг 70.9 мянга, мөн хэмжээний мөнгийг 992.1 төгрөгөөр үнэлсэн байх юм. Харин өнгөрсөн сард алтыг 71 мянга, мөнгийг 1021 төгрөгөөр үнэлж байжээ. Судлаачдын тайлбар хийгээд олон улсын ханшийг харахад үнэт металуудын зах зээлд багахан бужигнаан үүссэн бөгөөд хамгийн гол нь үүнийг Зул сарын синдромтой холбосон байх юм.

Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд унци буюу 28.3 грамм алт 1241 ам.долларын ханштай байна. Манайх “жишиг” ёсоор бас л ханшаа доогуур тогтоожээ. Манайхаас алт импортлогч гол улс нь БНХАУ, ОХУ. Гэхдээ хятадууд 90 гаруй хувийн импортоор ноёрхогчийн байр сууриар хандана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экспортын ханшид томохон нөлөө үзүүлдэг. Тэгвэл манайхтай яг ижил алт экспортлогч Казахстанаас хятадууд нэг грамм алтыг энэ сарын ханшийн дагуу 73 мянган төгрөгөөр /төгрөгт шилжүүлсэн ханш/ авч байгаа. Манайхаас авч байгаагаас 2000 төгрөгөөр илүү үнэ төлсөн худалдаа.

Ашигт малтмалын бусад төрлийн ханшийг танилцуулъя.

 

Цайр /тн/

1868 ам.доллар

Зэс /тн/

7066 ам.доллар

Хар тугалга /тн/

2089 ам.доллар

Цагаан тугалга /тн/

22846 ам.доллар

Хөнгөн цагаан /тн/

1748 ам.доллар

Молибдени /тн/

20838 ам.доллар

 

 

Эдгээр гадна хайлуур жонш агуулгаасаа хамаарч тонн нь 196-316 ам.долларын ханштайгаар экспортод гарах нь ээ. Мөн төмрийн хүдэр хэлбэрээсээ шалтгаалан 115-127 ам.доллар, түүхий нүүрс 25-68 ам.доллар, баяжуулсан коксжих нүүрс 90.2 ам.доллар, эрчим хүчний нүүрс 37.8 ам.долларын ханштай байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top