Талийгаачийн цогцсыг авчрахаар Малайзыг зорилоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Малайзад амиа алдсан Э бүсгүйн хэрэг нийгмийг бүхэлд нь цочроогоод буй. Хэдийгээр Малайзын талаас түүнийг амиа хорлосон гэх ч ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тодруулбал, тэд охиноо хүний наймааны золиос болсон гэх баримт байгаа гэх. Юутай ч уг хэрэгт ГХЯ болон ХЭҮК-оос анхаарлаа хандуулж байна. ХЭҮК-оос шарилыг бүтнээр нь авчрахад туслахаа амласан бол Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг талийгаачийн хэрэгт Малайзад ажиллахаар болсон юм. Тэгвэл талийгаач Э-гийн шарилыг эх оронд нь авчрахаар талийгаачийн ар гэрийнхэн болон Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтэн өнөөдөр өглөө тус улсыг зорьсон байна. Тэдний замын зардал болон бусад шаардагдах зардлыг Хууль зүйн яам болон Гадаад харилцааны яамнаас гаргаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top