“Галзуу хурд-7” - д Пол Уокерын дүү тоглохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

 “Галзуу хурд” цувралын од жүжигчин Пол Уокер тун харамсалтай авто ослын улмаас тэнгэрт халиад удаагүй байгаа билээ. Түүнийг өөд болсноос хойш “Галзуу хурд-7”-д түүний оронд хэн тоглох болон киноны шинэ анги гарах боломжгүй болсон тухай яригдах болсон билээ.Тэгвэл кино багийнхан талийгаачийн дүү 25 настай Коди Уокерыг ахынх нь дүрд тоглуулахаар шийдсэн байна. Ингэхдээ ахтайгаа маш адилхан ч хэтэрхий залуу царайтай түүний төрхийг тулж авалгүй холоос эсвэл график ашиглан киноны зураг авалтыг үргэлжлүүлэхээр болжээ. Коди Уокерын хувьд тэрээр ахыгаа нас барахаас өмнө “Галзуу хурд-7”-д орлон тоглогчоор тоглож байсан юм байна. Харин тэр одоо гол дүр бүтээх боллоо.

Сонирхуулахад, “Галзуу хурд-7”-оос талийгаачийн тоглосон бэлэн болсон хэсгүүдийг хасалгүйгээр үлдээх болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu