Найман хувийн зээлийг сарын хугацаанд түр зогсооно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Засгийн газар, Монголбанкнаас  хамтран найман хувийн хүүтэй зээл гаргаж байгаа.  Жилийн эцэс болж байгаатай холбоотой уг зээлийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй болжээ. Энэ нь жилийн эцсээр арилжааны банкууд тайлан, тооцоогоо нэгтгэх хэрэгтэй болдог учраас зээлийг түр зогсоох чиглэлийг Төвбанкнаас өгсөнтэй холбоотой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top