Талийгаачын амиа алдсан үедээ олдсон гэрэл зураг ийм байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Өдрийн сонины сэтгүүлчийн мэдээлсэнээр: Талийгаач Б.Энх­туяагийн амиа алдсаны дараа хэр­гийн газраас эд мөрийн баримт болгон авсан гэ­рэл зургийг харах боломж тохиосон юм. Нэгэнт та­лийгаачийн үхэл юунаас болов, яагаад амиа алдав гэдэг шалт­гааныг сур­валж­лахаар явсан сэт­гүүлчийн хувьд тэр зураг дээр юу ха­рагдсаныг дүрс­лэн хэлье. Магадгүй энэ нь цаашид манай зарим холбогдох байгуул­ла­гуу­дад мэргэж­лийн зүгээс анализ хийх боломж, сэжүүрийг өгч мэдэх юм. Тэрбээр амиа алдахаа­саа өмнө ягаан өнгийн урт фудволк, цэнхэр богино шорттой байсан гэнэ. Зурган дээ­рээс харвал Авто зас­варын газрын цэнхэр өнгийн тааз­ны төмрөөс ягаан цэнхэр өнгийн уяа та­лийгаачийн хоолой­гоор уягдсан байв. Тэрбээр цементэн шалан дээр өвдгөн дээрээ сөхөрч суусан байх бөгөөд хоёр гар нь  нэлэнхүйдээ сийчүүлж цус урссан харагдана. Сийчсэн нь хутгаар зүссэн болов уу гэмээр том, том гүн аж. Ягаан өнгийн урт фудволктай, гуя нь нүцгэн харагдах бөгөөд гуяны дотор тал улаан эрээн болжээ.

 Хоёр хөлнийх нь хооронд  цус урсаж тунасан байв. Таазнаас талийгаачийн хоолой хүрсэн уяа түүнийг дүүжлүүлж үхээгүйг илтгэж буй мэт сул унжсан харагдсан нь анхаарал татна. Уяаг ажвал сунадаг гэж хэлэхээргүй юм. Эх сурвалжийн мэдээлснээр тэр цус хоёр гарынх нь зүсэлтийн шархнаас гарсан гэдэг тайлбарыг өгөв. Гэхдээ бүсгүйг боомилсон бол цогцос шалан дээр өвдөглөж, уяа нь таазны төмрөөс толгой хүртэл нь сул унжсан урт харагдах уу гэдэг  нь хачирхалтай. Чухам мэргэжлийн хүмүүс юу гэж дүгнэхийг мэдэхгүй юм. Тус улсын цагдаа­гийн­хан "боомилсон байдалтай олдсон" гэж манай холбогдох газ­рын­ханд хэлсэн байдаг. Харин тус улсын цагдаагийнхан үүнийг юу гэж манай холбогдох байгуул­ла­гуудад тайлбарлахыг тааж хэлэ­хийн аргагүй. Хэргийн газраас  хайч, хутга олдсон гэж эх сурвалж өгүүлж буй юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
халиун(202.131.242.237) 2025 оны 03 сарын 13

эвий минэ яаж зовсон болдоо сэтгэл эмтэрч байна монголын нийгэм ийм амиа хичээсэн авилгачдын үүр уурхай байгаагүйсэн бол юу л гэж монгол залуус минь харь орныг зорих билээ харамсаж байна маш их

1  |  0
халиун(202.131.242.237) 2025 оны 03 сарын 13

ямар хүний үнэргүй новшнууд вэ хүнийг элдвээр хэлж байж хэзээ нэгэн цагт өөрснийх чинэ амьдралд иймэрхүү зүйл тохиолдох вийдээ хэн ч байлаа гэсэн монгол иргэн хүн шүү үхсэн хүн үг хэлэх биш гэдэг шиг бурахаа болиоч яан хан гэж сэтгэгдэл үлдээсэн нөхдүүд

1  |  0
hiih ymaa olj ydah ymaa(124.158.94.35) 2025 оны 03 сарын 13

biye unelegch uheel biz hend hamaatain uhsenee hj malaizad tenej yvsiin hohi n shd

1  |  0
mmm(202.126.91.172) 2025 оны 03 сарын 13

tgd gerel zureg n haan bn

1  |  0
emgenel(202.21.115.36) 2025 оны 03 сарын 13

Odoo bolio biye unelj yavaad uhsen humuusyn tuluu ingej tsag zavaa garzdah hereg bna u end eh orondoo amar taivan amidarch bga humuusiig hundel hen ch tuuniig yav geeguii biz dee

1  |  0
Top