Хүүхдүүд гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол нь 15 хувиар өссөн

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч Б.Баатархүүгээс “School Police”-ийн талаар тодрууллаа.

-“School Police”-ийн дагуу эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургууль дээр хагас өдрийн эргүүлд гардаг болоод сар гаруй хугацаа болж байна. Хүмүүс энэ ажилд хэр идэвхтэй оролцож байнаЭцэг эхчүүд хэр идэвхитэй оролцож байна вэ?

-Энэ нь олон нийтийн санаачилгад тулгуурласан ажил. Эцэг, эхийн оролцоотойгоор сурагчдыг аюулгүй, айдасгүй орчинд суралцуулах ажил иргэдэд их таалагдаж байгаа. Захиргааны байгууллагаас ажил олгогч байгууллага эцэг, эхчүүдийг цалинтай чөлөө олгохоор болсон хамгийн үр дүнтэй ажил болж байна. Зарим хүн өмнө нь хүүхдийнхээ сургууль дээр очиж танилцах гэхээр ажил нь чөлөө өгдөггүй хүндрэлтэй байсан.

Харин одоо эргүүлд гарснаар хүүхдийнхээ суралцаж байгаа сургуулийн орчинтой танилцаж, бодит байдлыг харах боломжтой болж байгаа юм.  Энэ арга хэмжээ сарын хугацаанд амжилттай үргэлжилж байна. Үүнийг цаашид идэвхижүүлэхэд сургуулийн захирлуудын оролцоо чухал. Мөн эцэг эхчүүд маш идэвхитэй оролцох хэрэгтэй байна.

-Эцэг эхчүүд эргүүлд гарах энэ ажилд цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч, хяналт тавьж байна вэ?

-Энэ ажилд цагдаагийн байгууллага заавал хяналт тавих шаардлагагүй. Биднээс илүү сурагчид өөрсдөө хяналт тавих хэрэгтэй. Нийслэлийн цагдаагийн газар Монголын сурагчдын холбоотой хамтран ажиллахаар болсон. Аюулгүй байдлыг хангахад “Нийслэлийн хүүхдүүдийн оролцоо” чуулган зохион байгуулсан.

Энэ чуулганд нийслэлийн 180 мянга гаруй хүүхдийн төлөөлөл 500 сурагч ирж оролцсон. Чуулганы хүрээнд  хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд санал асуулга авсан. Энэ саналд үндэслэн 2014 онд Нийслэлийн цагдаагийн байгууллага Монголын хүүхдийн холбоотой хамтран ажиллах төлөвлөгөө гаргана. Хүүхэд сургууль дээр байгаа тохиолдолд айдасгүй амар тайван байх тал дээр ирэх онд анхаарч ажиллах болно.

-Сургуулийн орчинд хүүхдүүд эд зүйлсээ алдаж байна. Ямар нэгэн халдлагад өртдөг. Эргүүлд гарсанаар энэ тодорхой хувиар буурах байх?

-Энэ арга хэмжээ маань эцэг эхчүүдийн оролцоотой хүүхдүүд ямар нэгэн халдлагад өртөхгүй байх талаас нь хэрэгжүүлж байгаа ажил юм. Энэ арга хэмжээгээрээ хүүхдүүдийг дээрэмдээд байгаа тэр хүмүүст сургууль бол хамгаалагдсан бүс гэдгийг ойлгуулах юм. Мөн Монголын сурагчдын холбооны дэргэд албан ёсоор “School Police” гээд төв байгуулагдсан. Эцэг эхчүүдийн эргүүлд гарч байгаа энэ ажил хэр үр дүнтэй байна гэдэг дээр хяналт тавьж ажиллах төлөвлөгөөтэй болно. Хэрвээ үр дүн гарахгүй байгаа бол журам яагаад зөрчсөн бэ гэдэг дээр НЗДТГ хариуцлага тооцож ажиллана.

-Эргүүлд гарч байгаа эцэг эхчүүд яг ямар үүрэг гүйцэтгэх юм вэ?

-Эргүүлд гараад эхэлсэн боловч зарим эцэг эхчүүд яг яаж эргүүлд гарахаа мэдэхгүй байна. Зөвхөн сургуулиа тойроод алхаад л байдаг. Ирэх оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5 хүртэл сургалт явуулна. Тэгээд ээж аавууд эргүүлд гарахдаа сургуулийн аюулгүй байдлын зураглал гаргана. Энэ зураглал дээр сургуулийн ойролцоох зам, булан тохойд хүүхэд аюулгүй зорчиход ийм юм хэрэгтэй байна гэдэг зураглал гаргаад ажиллах болно.

-Энэ арга хэмжээ эхлээд сарын хугацаа болж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуулийн эцэг эхчүүд эргүүлд гарч байна уу?

-Энэ сарын хугацаанд эргүүлд эцэг эхчүүд гарахгүй байна гэсэн гомдол ирээгүй байна. Ээж, аавуудын хүсэн хүлээж байсан ажил учраас маш их дэмжиж байгаа. Харин одоо жигдрэх хэрэгтэй. Хувийн сургуулиуд хантааз, журмаа аваагүй байна. Зарим цогцолбор сургуулийн зай талбай их учраас эргүүлийг дөрвөөр гаргах хэрэгтэй болсон. Хантааз гаргаж өгөөч гэсэн хүсэлт зарим сургуулийн захиралаас ирж байгаа.

Бидний зүгээс 211 сургуульд ямар ч байсан эргүүлээ гаргая, цаашид “School Police” төд байгуулагдаад нөхцөл байдлын үнэлгээ хийгээд явах болно.

-Хүүхдүүд гэмт хэргийн золиос болсон тохиолдол олонтаа дуулдах боллоо. Энэ төрлийн хэрэг ихсээд байна уу?

-Хүүхдүүд гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол нь 15 хувиар өссөн байгаа. Одоогоор үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд баяр ёслолоор архигүй тэмдэгдэх урилгыг манай цагдаагийн байгууллагаас гаргаад байгаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tungalag(103.26.193.11) 2025 оны 03 сарын 13

tanai hoyr baiguulagad amjilt hvsei neg hvvhdiig ch gesem gemt heregees hamgaalj bna shvv dee hudalaa yardag hvmvvsiig bodohod saihan ajil bna

1  |  0
Top