Залуухан эмэгтэй гэртэйгээ шатаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

СХД-ийн 26-р хороо, Алтан овооны 15-д айл шатаж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр өглөө 07:00 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу шалгахад уг байранд оршин суух 33 настай эмэгтэй Ү нь гэртээ шатаж нас барсан байсан аж.  Одоогоор хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн Цагдаагийн байгууллагад өчигдөр гэмт хэргийн шинжтэй 52 үйлдэл бүртгэгдсэн бөгөөд бусдыг дээрэмдэх нэг, хулгай долоо, бусдын биед гэмтэл учруулах хоёр, танхай найм, залилан нэг, зам тээврийн хэрэг 21, осол 11 бүртгэгдэж, үүний улмаас 25 хүн гэмтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top