Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд АНУ-ын Чикаго хотоос Н.Баяргүн, Д.Хишигдэлгэр нар холбогдож Монгол улсад эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн хямд төсөр өртөгтэй эрчим хүч хэрэглэх эх үүсвэрийн шинэ технологи нэвтрүүлж, агаарын бохирдлыг 90 хувь хүртэл бууруулах боломж байгаа талаар санал хэлсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Hylpen energy” компанийн ерөнхийлөгч Д.Хишигдэлгэр, захирал Н.Баяргүн нартай цахим уулзалт хийж шинэ технологийн талаар санал солилцлоо. Байгалийн хийгээр ажиллаж, цахилгаан, дулаан, халуун усны хэрэгцээг нэг дор шийдэх боломжтой дэд станцуудыг гэр хороолол болон аймгийн төвүүдэд байгуулж иргэдийг хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж байгаа талаараа төсөл санаалчлагчид Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэжил эзэмшсэн залуучууд эх орныхоо эрчим хүчний зардлыг бууруулах төсөл санаачилсанд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 9 )
Сайхан санаа байна, харин дарга нарын орлогыг хаах нь дээ, та нар чинь,утаа арилгана гээд хэдэн тэрбумыг идсэийг мэдэх үү,
Талархаж илэрхийлээд л болоо оорсдийнх нь бизнес хаагдахаас айж байгаа
Төрд ямарч орчин үеийн дэвшилт технилогийг оруулж ирэх, хэрэгжүүлэх санаа байхгүй хуучинаараа төсөв цохих л санаа нь байна даа
tsag agaariinhaa ers tes uur amisgal, mun mongold ene zuil taarah esehiig sain sudalj bj hiigeerei dee burhan mini nuguu sahil hurteed shal dordov bolgochihvaa daa
Хишигдэлгэрт зориулав
Сайн бодож юм хий гэмээр байна
Монголдоо юм хийе гэвэл бүх талаас нь сайн бодож боловсоруулсан байх шаардлагатай. Нэг бэлэн юм, хараад байх нь манай ард түмний эд засаг ямар билээ, та нар ч яагаад гадаадад байгаа билээ.
Энэ нь салхины хүчээр ажилдаг
олон жилийн өмнөөс хэрэгжиж байгаа л даа 1991 оноос хот хөдөөд нарний эрчим хүчийг ашиглах ажилыг эхлүүлээд одоог хүртэл ажиллаж байгаа байгуулга, хүмүүс цөөнгүй бий, гарагсан бүтээлүүдээ жил бүр гарагдаг, салхин станц ч тэр ер нь эрчим хүчийг гаргаж авах талаар их ажиллдаг шүү дээ, мөн та нарын санаа зөв гэвч манайхан нүүрс яагаад түлдэг вэ... гэвэл маш хямд байдаг. Дээр нь нэмхэд 1 бүр нь 50 МВТ-ын станцууд эхнээсээ ашиглалтнд орж байгаа.