Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 461 дүгээр ангид цагдан хоригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Одоохондоо ямар хэргээр цагдан хоригдоод байгаа нь нууц байгаа юм. Тодруулбал “Петро чайна дачин тамсаг” гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалтай компани Монгол Улстай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг.  Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг, Харин Монгол Улсад үлдсэн 24 хувь оногдохоор тусгагдсан байгаа. Гэтэл манай улсад ногдох ёстой татварын орлогын 24 хувийг нь Д.Амарсайхан тэргүүтэй хүмүүс хувьдаа завшсаныг тогтоосон байна. Дээрх мэдээлэлүүдийн үнэн зөвийг шалгахаар хуулийн байгууллагынхан  ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgon(115.21.19.138) 2025 оны 03 сарын 13

Hudlaa medeelel oruulhaa boliochee buruu medeelel awsan bna ged ergen sulalsam bnleshude tsagdaa n ch tsagdaa huuliin baigulgana ch iimiin sn todorhoi une zuw bolgoj bj barihgui neg udur n barial margash bidend buruu medeelel ugsun bn gl sulalj bdg saatuulsan bolowch tashu medelel awla gd gargasan ter nugu 1 huwi idsen sun wang gd company l gd bsn ter n hongkongd btguai delhiid bhgu company bolohiig n ilruilsen gee bizde ard tumende unen medelel uguchee heniig daalgawaraar iim barimtgui zuil biched bdg bnaaaaa

1  |  0
zochin(103.26.193.17) 2025 оны 03 сарын 13

muusain p..nud yakhaaraa iim ikh shunaltai baidag bainaaa . mungund tiim ikh durtai yum bol uursduu ajil khiigeed olson munguuruu tansaglaachee. ulsyn khurungu khulgailji tansaglakh tiim ikh saikhan baidag yum baikh daa

1  |  0
Top