Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайханыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа талаар бид мэдээлсэн. Түүнийг цагдан хориод байгаа учир шалтгааныг одоогоор албаны эх сурвалжийн зүгээс мэдэгдээгүй байгаа ч, бусад эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Монгол Улсын Засгийн газар болоод “Петро чайна дачин тамсаг” компани хооронд байгуулсан Бүтээгдхүүн Хуваах Гэрээний орлогоос 40.522.976 сая ам.долларыг Хонконг дахь данс руу хууль бусаар шилжүүлсэн гэхчлэн хятадуудтай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа гэж буй юм. Ер нь бол Д.Амарсайхан нарыг эл асуудалд холбогдуулан өнгөрөгч зургадугаар сараас Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа юм.
Д.Амарсайханы тухайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрыг удирдаж байхдаа “Бидний хамгийн гол зорилго бол Монголын Засгийн газарт аль нь ашигтай санал хэлж, хамгийн их хэмжээгээр ашгаасаа хуваалцаж байна вэ гэдэг нь гол юм. Бид ийм шаардлага хангасан газартай л ажиллана. Бид Монголын ард түмний төлөө ажиллаж байгаа болохоос аль нэг улсын юм уу, эсвэл аль нэг компанийн төлөө ажиллаагүй гэдгээ шууд хэлмээр байна. Ерөөсөө ямар нэг улс төрийн байдлаар юм уу, аль эсвэл геополитикийн талаас нь асуудлыг авч үзээгүй гэдгийг хэлмээр байна.” гэсэн үгсийг унагаж суусан ч, үнэн хэрэгтээ өөртөө болон өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд хамгийн ашигтай санал хэлсэнтэй хамтран ажилласан байж болзошгүй байгаа учраас хууль хяналтынхан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх асуудал яригдаж байсан. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталгаажуулаагүй юм. Ямартай ч өдгөө баривчлагдан шалгагдаж байна.
Д.Амарсайхан нарын шалгагдаж байгаа хэргийн тухайд тодруулахад, Монгол Улсын Засгийн газар болоод “Петро чайна дачин тамсаг” компани хооронд байгуулсан Бүтээгдхүүн Хуваах Гэрээний орлогоос 40.522.976 сая ам.долларыг Хонконг дахь данс руу хууль бусаар шилжүүлсэн гэгдэж байгаа. Бүтээгдхүүн Хуваах Гэрээний дагуу бол гэрээлэгч нь олборлон экспортолж буй түүхий тосны 40 хувиар өртгөө нөхөх ба үлдсэн тосны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээнд заасан хувь болох 24 хувь нь Монгол Улсын Засгийн газарт ногддог. Тэгвэл Петрочайна Дачин Тамсаг ХХК 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 17,7 хувь буюу 294,8 сая ам.долларын өртгөө нөхсөн гэх мэдээлэл бий.
Харин Д.Амарсайхан нарын нөхдүүд энэ гэрээний дагуу Монгол Улсын дансанд татвар хэлбэрээр орох байсан мөнгөнөөс 40.522.976 сая ам.доллар завшсан хэрэгт шалгагдаж байна. Тэгэхдээ Д.Амарсайхан болоод “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хуйвалдсан байх магадлал өндөр байгаа юм. Учир нь "Петрочайна Дачин Тамсаг" компаниас Хонконг дахь Шанхай банкин дахь "SunWang" гэх компанийн данс руу хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлж байсан нь, үнэн хэрэгтээ манай эрхмүүдийн хэтэвч рүү урсаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар “SunWang" гэх компани нь Д.Амарсайхан нарын нууц компани бололтой. Ямартай ч арваннэгэн оны эхний найман сарын байдлаар "SunWang" компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжүүлсэн баримт байгаа аж.
Мөн Д.Амарсайхантай холбоотой анхаарал татаж ирсэн өөр бусад цөөнгүй асуудал бий. Учир нь тэрээр даргын албанд сууж байхдаа холбогдох яам, Засгийн газарт танилцуулалгүй 14 компанитай “Газрын тос болон метан хийн талаар геологийн хамтарсан судалгаа хийх гэрээ” гэгчийг үзэглэсэн байдаг. Тэдгээр нь хууль бус гэрээнүүд бөгөөд Монгол Улсыг олон улсын шүүхэд дуудагдахад хүргэх эрсдэл бүхий гэрээнүүд гэдгийг нь албаны эх сурвалжууд хэлж байсан байдаг. Хэдийгээр гэрээнүүдийн олонхи нь хугацаа нь дуусгавар болоод байгаа ч, хууль бусаар мөнгө хийсэн үнэр эндээс гардаг юм.
Гэрээ байгуулсан компаниудынх нь талаар товч хүргэвэл:
- Монгол Сингапурын хөрөнгө оруулалттай Эс Эм Жи Ойл” ХХК-тай “Байтаг” хэмээх талбайд судалгаа хийх гэрээг 2008 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан байдаг.
- Говь-Алтай аймгийн Бугат, Алтай сумдын нутаг дэвсгэрийг хамарсан “Цэнхэрномин” талбайд судалгаа хийх гэрээг “Жангар инвест” ХХК-тай байгуулсан байдаг.
- Өгий” талбайд судалгаа хийх 159 саяын өртөгтэй гэрээг “Хэт” ХХК-тай байгуулсан байдаг.
-“Долоод-1”, “Долоод-2” гэдэг талбайнуудад 295 сая 300 мянган төгрөгийн судалгаа хийхээр “Далайн молор” ХХК-тай 2010 оны 7 сарын 22-нд байгуулсан бөгөөд энэ гэрээний үргэлжлэх хугацаа энэ оны 7 сарын 21-ийг хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ гэрээг байгуулахаас 10 хоногийн өмнө “Когаз” ХХК-тай гэрээ хийж байсан бол энэ гэрээг хийсэн өдрөө үүнээс гадна 3 компанитай гэрээнд гарын үсэг зурсан байна. Нийтдээ нэг өдрийн дотор тэрбум орчим төгрөгийн төсөвтэй гэрээнүүдийг үзэглэсэн байдаг.
-Мөн “Тосон нуур” талбайд судалгаа хийх 140 сая төгрөгний төсөвтэй гэрээг “Далай терра ресурс” ХХК-тай байгуулсан байдаг.
-“Налайх” орчмын талбайд нүүрсний давхаргын метан хий хайх, хийн нөөцийг тогтоох, эдийн засгийн тооцоо үнэлгээ хийх, метан хийнээс цэвэр хийн түлш гаргах ажлыг хийж гүйцэтгэх 1 тэрбум 891 сая төгрөгийн өртөгтэй гэрээг “Кореан газ” ХХК-тай байгуулсан байдаг. Анх гэрээний хугацаа нь 3 жилээр тогтсон ч, нөгөөх мөнгийг нь гэрээ байгуулагдсанаас хойш таван сарын дотор зарцуулаад дуусгачихсан байдаг.
Мөн “Эм Эм И” ХХК, “Готланд ойлфилдс” ХХК, “Терра ресурс” ХХК гэхчлэн компаниудтай олон зуун саяын өртөгтэй гэрээнүүдийг хууль бусаар хийсэн асуудал одоо ч хуучрах учиргүй юм. Нэгэнтээ Д.Амарсайхан гэдэг “тул”-ыг хуулийнхан гартаа оруулсан л юм бол хэдэн зуун саяас тэрбумаар тоологдох мөнгөний дүнтэй гэрээг бусдаас нууж хийснийхээ үр дүнд өөртөө хэр хэмжээний үр ашиг нааж авч үлдсэнийг нь тодруулах ёстой биз ээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 10 )
ДUЧИН САЯ ДОЛЛАР ХУСНА ГЭДЭГ БАХАРХАЖ БАЙНА
Estoi tsusii ni holijdee. Chadsan bn daa
tul ch arai bish bh aa. Lenok havitsaa l ochih biz
muu xar nowsh xujaa chustai bga da irliij nowsh
Jinhene ezen todorch yal gemee huleedeg nuhcul hezee biibolohyum bol doo, hudlaa shoudah uls turiig harsaar bur horsol turdug bolood bn
МАНын Цагаанзахтнууды н 50гариу гэмтхэргийг нуундарагдуулса нажилдаа хариуцлаггүйхан дсан асуудлаар Нямдоржийг АТГ шалгах сурагтайбайна
gav gantsaaraa ideegui bailgui dee, uur hen hen baina
АМГ - Н БАТХУЯАГ ШИГ АМАРСАЙХАН ШОРОНД СУУГААД АРД НЬ БАЙГАА ТОМЧУУД НЬ БАС Л ЗVГЭЭР VЛДЭХ БИЗ ДЭЭ
АМАРСАЙХНЫ АРД ЖИНХЭН ТОМ ТУЛНУУД БАЙГАА БАЙХ ШVV. С. БАЯР , СV. БАТБОЛД ГЭХ МЭТ
harah tsarainii p i z d a shdee ene chini benzinii une nemegdeh bolgond 1 shaltgaan toochood l suuj baidag p i z d a baisan p i z d a gej heleh ch bagadna iimerhuu gulugnuudiig ustgaj baival taarna