Ус дамжуулах хоолойн засварт 439 сая төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

 НЗДТГ-аас нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтыг баталлаа. Жагсаалтын дагуу долоон байршилд 439.2 сая төгрөгөөр ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг  нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top