Дуу хөгжмийн салбарт оруулсан гавьяаг нь өндрөөр үнэлж, дуучин Адельд Их Британийн хаант улсын "Рыцарийн бүлгэмийн гишүүн одон"-г Чарльз хунтайж гардуулсан байна. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Букингемийн ордонд болсон талаар "Daily news" мэдээллээ. Чарльз хунтайж алдарт дуучинд цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүссэн байна. Харин дуучин маань "Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
Хунтайж Чарльз өөрийн биеэр шагналыг гардуулан өглөө" хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Шагнал гардан авсан дуучин Адель нэрт загвар зохион бүтээгч Стелла Маккартнийн урласан, 945 фунт стерлингийн үнэтэй цэнхэр өнгийн даашинзаар гоёсон. Мөн хумсаа гүн цэнхэр өнгөөр будаж, ядам хуруунуудаа улаан мөнгөлөг өнгийн титмээр чимсэн нь их содон харагдаж байв" гэсэн байна.
Дуучин Аделийн анхных болох "19" хэмээх цомгоо 2008 онд хэвлүүлж байв. Английн хөгжмийн ертөнцөд төдийгүй дэлхий дахинд тэсрэлт хийсэн уг цомгоороо тэрээр 2009 оны Грэммийн наадмаас "Шилдэг залуу уран бүтээлч" болон "Шилдэг эмэгтэй поп гоцлол" зэрэг шагнал хүртэж байв. Түүнээс хоёр жилийн дараа Аделийн "21" цомог нь гарсан юм. Тус цомог нь ч эзэндээ олон шагналыг авчирсан. Тухайлбал, Грэммийн наадамд "Шилдэг цомог", "Оны шилдэг дуу бичлэг", "Шилдэг поп гоцлол цомог", "Шилдэг клип", "Шилдэг бие даасан тоглолт" зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарсан юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслол дээр "Skyfall" киноны дуу нь шилдэг дуу шагналыг хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )