Архи худалдах тусгай зөвшөөрөл олгохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түр хугацаанд зогсоох тухай асуудлыг хэлэлцлээ.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 270 хүн тутамд нэг архины дэлгүүр байна  гэсэн үг юм.  Дэлхийн ихэнхи оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирч байна гэж үздэг бол манай ороонд нэг иргэнд жилд 25-28 литр архи ногдож байгаа юм. Тиймээс архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор “Архины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Харин энэ хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хугацаанд  зогсоох тухай НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргалаа. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”–д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалаар согтууруулах ундаа үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний стандартыг боловсронгуй болгох, согтууруулах ундааны үйлдвэрлэлтийн хэмжээг багасгах, мөн согтууруулах ундаа худалдах, үйлчлэх журмыг нарийвчлан тогтоох, цэгүүдийн тоог цөөрүүлэх, архи, тамхины хэрэглээг багасгах зэрэг чиглэлээр өөрчлөлт шинэчлэл хийхээр тусгасан байна. Дээрх үзэл санаанд нийцүүлэн хуулийг дагалдаж гарах ”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих” журамд нийслэлээс  өөрчлөлт оруулаад байгаа юм.  Хуулийн төслийг хэлэлцэж батлах, түүнд нийцүүлэн гаргах хууль эрх зүйн актын төслийг хэлэлцэх хүртэл хугацаагаар шинээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдийг нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай гэж үзэж байгаа учраас НИТХ-ын Тэргүүлэгчдийн  өнөөдрийн хуралдаанаас “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төслийг Улсын Их Хурлаас батлах  хүртэл” Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна. Түүнчлэн энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ts(150.129.141.97) 2025 оны 03 сарын 13

ene bur arai denduu ymaa neg n neg ym hiih geheer dandaa saad sadaa bolj huuli batlana geh nereer hamag ym zogsoodog iim gazar oron manaihaas oor gazar law bhgui uneniig helehed ard tumnee demjij ajilaa hiihiin orond oorsoddoo taaruulj humuusiig bailgah geed bdag uchir utgagui iim huuli gargaj bgaa humuus suudlaasaa zgr buuchuul yasiin??? toriin ali ch baiguullaga deer ochson unen debiil garuudtai haritsaj bna unendee neg ajil hiih gej 2.3 odor aldah bol yu ch bish iim bhaar yaj ajillaj amidrah ym be? getel yag unendee manaihan gadaadad ochood huwidaa business erhleed yawah n amar bna geh humuustei hurtel taarlaa toroos n mash ih demjdeg ntr gd l bi zgr ene hogiin ulsaas garmaar sanagdaj bna oodolson ch ym alga ornoos ornii hoorond odor honog ongorooj yawah shig hogiin ym alga

1  |  0
gantulga(103.23.51.9) 2025 оны 03 сарын 13

huuli hezee shinechlegdeh ym be shinechlegdsen ymuu

1  |  0
Top