Өнчин хүүхдүүдийг вакцинд хамруулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU вакциныг Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-18 насны 200 орчим хүүхдэд хийжээ. Мөн нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдийг “Ди Жи Би” ХХК-ийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй вакцин хийж буяны гараа сунгалаа.

Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа А төрлийн хоёр вирус, В төрлийн нэг вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг вакцин гаргасан байна. Энэхүү вакциныг мөрний булчинд тарьдаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй. Энэ вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпорацид үйлдвэрлэж “Ди Жи Би” ХХК Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top