Хойд Солонгосын удирдлага Сөүлд факс илгээн БНАСАУ ямар ч үед урьдчилан сануулга хийлгүйгээр “өршөөлгүй цохилтыг” Өмнөд Солонгост өгнө гэж сануулсан тухай The Independent сонинд бичсэн байна.
Хойд Солонгосын өмнөх удирдагч нас барсан арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Сөүлд болсон жагсаалын хариуг Пхеньян ийнхүү барив. Мэдээнд өгүүлснээр Ким Чен Ун зэрэг Хойд Солонгосын удирдагч нарын мануухайг жагсагчид шатаасан нь Хойд Солонгосын дургүйг хүрэгсэн гэнэ.
Хойд Солонгосын өдөөн хатгалтад хатуу хариу өгнө гэдгийг Өмнөд Солонгос мэдэгдсэн байв. Одоо Хойд Солонгосын арми хэвийн дэглэмд байгаа учраас зовох зүйлгүй гэж өмнөдийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлэв. Хоёр Солонгосын хооронд утсан холбоо ба цахим холбоогүй учраас факс л тэднийг холбож байна.

Сэтгэгдэл ( 4 )
usdval taarna
ene ymar ydargaatai novsh vee delhiigees neg musun archaad haychihval taaran ene ulsiig
mungu ni duusaad ireheer ingeed eheldeg yum.Ene jaahan huuhed aihtar beltgegdsen baina shu aa
Саяхан Шинзо Абэ Сологосыг тэнэг улс гэсэн байсан. Үнэхээр тэнэг улс юм. Хоёулаа