Монголын Үндэсний бөхийн холбоо, “АПУ” хувьцаат компанитай хамтран зохион байгуулж буй хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Богдхан хайрханы хишиг” барилдаанд энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд барилдах юм байна. Мөн 2 азтай үзэгч хагас сая буюу 500 мянган төгрөг гардаж, бас дахин хоёр азтан 50,000 төгрөгийн эзэн болох аж.

Сэтгэгдэл ( 0 )